АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп руу нэгэн идэвхтэн Оросын төрийн далбааг шиджээ. Райан Клэйтон гэх уг эр Трампыг Бүгд найрамдах намын сенаторуудтай өдрийн хоолонд орохоор явж байхад нь дээрх үйлдлээ хийж танхайрсан байна.
“Fox News” телевизийн мэдээлснээр, эрэгтэйг хууль бус үйлдэл хийсэн гэж буруутган баривчилжээ. Трамп руу өмнө нь бас нэгэн хүн “урвагч” гэж хашгирч, Оросын төрийн далбааг шидэж байсанбилээ. ОХУ-тай нягт холбоотой, Путиний дэмжлэгээр гарч ирсэн Ерөнхийлөгч гэж америкчууд түүнд дургүйцдэг юм. Трамп ОХУ-тай найрсаг харилцаатай байхыг эрмэлзэж, БНАСАУ-ын эсрэг бараг дайн зарласан нь ард иргэдийг нь түгшээсэн билээ. Цөмийн дайн гарах эхлэлийг тавилаа гэж Трампыг буруутгасан хүмүүс түүнийг огцруулах уриалгыг ч гаргаж амжсан.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна