Лондон хотод Олон улсын хөлбөмбөгийн холбооны дээд шагналыг гардуулах ёслолын ажиллагаа болж өндөрлөв. Хоёр жил дараалан дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр “Реал” болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду нэрлэгдсэн байна. Тэрбээр “Барселона”-гийн довтлогч Лионель Месси, “ПСЖ”-гийн довтлогч Нэймар нарыг ардаа орхижээ. Ялагчийг уламжлал ёсоор дасгалжуулагчид, шигшээ багийн ахлагч нар, сэтгүүлчид болон хөгжөөн дэмжигчдийн дунд санал асуулга явуулснаар тодруулсан аж. Энэ жил Роналду багтайгаа хамт Аваргуудын лиг болон Ла Лигт тэргүүлсэн билээ. Мөн Португалийн шигшээ багтайгаа хамт ирэх жил болох ДАШТ-д оролцох эрхээ олж авсан юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна