АНУ-ын кино студи “Universal” компани XIII зууны үед дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны талаар кино хийхээр болсноо зарлалаа. Тухайлбал Галзуу хурд, Геркулес гээд л олон кинонд өөрийн хүчирхэг бие, авьяас чадварыг гайхуулж чадсан жүжигчин Dwayne Johnson /The Rock/ тун удахгүй нэг сонирхолтой уран бүтээл дээр ажиллахаар болсон байна. Уг кинонд Чингис хаан, Монголын эзэнт гүрэн, нүүдэлчдийн тухай өгүүлэх уран бүтээлд продюсерээр ажиллахаар болсон тухайгаа өөрийн инстаграмм хуудаснаа мэдээлжээ. Энэхүү бүтээлийн агуулга нь Чингис хааны онгоныг хайж буйгаар гарах аж. Кинонд тоглох уран бүтээлчдийг хараахан зарлаагүй байгаа бөгөөд “Тун удахгүй кино багийнхныг танилцуулна” хэмээн “Universal” компани мэдээлсэн байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна