Хөгшрөлтийн асуудал өдгөө олон эмэгтэйн толгойг өвтгөх болсон. Өнөөдөр залуужуулах гоо сайхны бүтээгдэхүүн, тусгай ажилбарууд маш олон болсон билээ. Гэсэн хэдий ч олон эмэгтэй хүн нас ахих тухай асуултуудаас салж чадахгүй байгаа юм.
Тиймээс алдартай эмэгтэйчүүд энэ асуудалд хэрхэн ханддагаа илэрхийлэх болсон. Зарим нэг нь ном бичиж, үлдсэн хэсэг нь хичээл зааж, иргэний бичиг баримт дээрх тоог авч хэлэлцэхгүй байхын төлөө тэмцэх болсон. Жүжигчин Пенелопа Круз ч насаар ялгаварлахын эсрэг байдгаа илэрхийлж, дуу хоолойгоо өргөсөн байна.
“Намайг 22 настай байхад сэтгүүлчид “Та хөгшрөхөөс айдаг уу?” гэж байнга асуудаг байсан. 22 настай байхад шүү дээ. Тийм залуу насанд ийм тэнэг асуулт тавих нь утгагүй зүйл. Миний ээж, аав хүүхдүүдээ хүн болгох гэж сунаж унатлаа ажилласан хүмүүс. Тэд надад бодит байдалтайгаа эвлэрч, өөдрөг байхыг зааж өгсөн. Хэн нэгэн надтай хөгшрөлтийн тухай яриад эхлэнгүүт би тэр ярианаас зугтдаг юм. Энэ талаар ярих хэрэггүй гэж би боддог. Хүн болгон хөгширнө. Тэгэхээр байгалийн хуулийг хэзээ ч оролдож болохгүй” хэмээн Пенелопа ярьжээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна