Нарны үр сад” телевизийн цуврал киноны гол дүрийн жүжигчид болох Сон Жүн Ки, Сон Хе Кё нар үерхдэг гэдгээ зарлаж, олон нийтийг гайхшруулж байсан нь саяхан. Тэгвэл хосуудын хуримын тов зарлагдаж, хурим хийх өдрөө мэдэгдсэн нь олон фэнүүдээ гайхшруулж байсан.Хосууд 10 дугаар сарын 31-ний өдөр хуримаа хийхээ мэдэгдээд байсан ч хаана болох нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл хуримын албан ёсны мэдээлэл гарчээ. Хосууд маань БНСУ-ын Сөүл хотын Шилла зочид буудалд 16 цагаас хуримлах гэнэ. Мөн хүрэлцэн ирсэн зочдоос цэцэг илгээхгүй байхыг хүсч, харуул хамгаалалтыг дээд зэргээр зохион байгуулахаар болжээ.Тэд хоёр жилийн өмнөөс “Нарны үр сад” кинонд тоглосноор дотносож эхэлсэн гэдэг. эхэлжээ. Хосууд саяхан Сан Франциско хотод хуримын зураг авалтдаа орсон талаар зарим агентлагууд мэдээлж байна. Тэд гурван насны зөрүүтэй бөгөөд Сон Жүн Ки 32, Сон Хе Кё 35 настай юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна