“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын төрсөн дүү, “Зөн билгийн тулаан-2” шоуны ялагч Т.Замандын бага охин, Олимпын мөнгөн медальт боксчин Н.Төгсцогтын экс эхнэр гэдгээрээ энэ бүсгүй цөөнгүй хүний танил болсон нь нууц биш. МУГТ Н.Төгсцогт, Д.Уранзаяа нар 20 нас ч хүрээгүй байхдаа үерхэж, Н.Гийх-Од нэртэй хөөрхөн хүүгийн аав ээж болцгоосон. Гэвч тэдний харилцаанд хэдийнээ ан цав үүсч, хамтын амьдрал нь удаан үргэлжлээгүй. Тэгвэл Уранзаяагийн дараагийн амрагаар Ж.Энхбаярын хүү Сүлд сонгогдсон. Тэдний хайр дурлалыг хүмүүс ихэд эсэргүүцэж байгаа харагддаг. Түүний ээж нь засал хийж охидууддаа баян залуучууд уургалж өгдөг гэх үнэн худал нь мэдэгдэхгүй ширүүхэн яриа ардын дунд байдаг юм билээ. Ямартай ч хосууд Single ladies 3 киноны нээлтэд гар гараасаа хөтлөлцөөд их л жаргалтай ирж явна лээ. Залуу хосууд бие биедээ их л хайртай нь хажууд нь байгаа хүн бүрт мэдрэгдэж байна лээ. Ж.Энхбаярын хүү хайр сэтгэлээ олноос нуухыг хүссэнгүй, харин Уранзаяа юунд нүүрээ нууна вэ?
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна
С.Амарсайхан: Би Төрийн ордонд хэрэг ярихгүй
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Н.Учралын Засгийн газарт үлдэж байгаа 5 дэд сайдтай ТАНИЛЦ