АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дүрсэлсэн зурагт хуудсуудыг Өмнөд Солонгосын нийслэлийн оршин суугчид энд тэндгүй олох болсон байна. Тэдгээр хуудсуудын зарим дээр АНУ-ын удирдагчийг нохой болгон дүрсэлсэн аж.Тэдгээр ухуулгын материалуудыг БНАСАУ-аас нисч ирсэн агаарын бөмбөлгөөр Сөүл хотын дээрээс цацсан байна. Зарим зурагт хуудсууд Хөх ордон буюу Өмнөд Солонгосын удирдагчдын албан ёсны өргөөнөөс холгүй олдсон тухай Daily Mail мэдээлжээ.Нэг зурагт хуудас дээр гэхэд, Трампыг нохой болгон дүрслээд, толгойг нь сүхээр тас цавчиж байгааг харуулсан байна. Зургийн тайлбар хэсэгт: “Дайнгүй хүн төрөлхтөн, ирээдүйн амар амгалан Дэлхийн төлөө солиотой галзуу нохой Трампын толгойг тас цавчицгаая!” хэмээн бичсэн аж.Мөн бас нэгэн зурагт хуудас дээр Трампыг санагдуулам хүний толгойг хойд солонгос цэрэг гутлаараа бяц дэвсэж байх бөгөөд зураг дээр “Хүйс тэмтэрнэ” гэсэн тайлбар хийсэн байна. Агаарын бөмбөлгөөс цацсан эдгээр хуудсууд нь Солонгосын хойгийн хоёр хэсгийн хоорондох сурталчилгааны үндсэн хэлбэрүүдийн нэг юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна