Хайр хэзээ ч хөгширдөггүй


Урлагийнхан дундаас анхны амьдралдаа цэг тавьсан хүнийг тоолсноос тавиагүйг нь нэрлэчихвэл бусад нь тодорхой болно. МУГЖ хэмээх эрхэм алдрыг нэр төртэйгөөр хүртсэн дуучин Б.Дашдондог тэр “ариун” жагсаалтанд дээгүүр бичигдэх хүн. Түүний гэргийг Нараа гэдэг. “Nature sound” дуулаачийн төвийн гүйцэтгэх захирал тэрбээр нөхрийнхөө авьяасыг олонд хүртээж, өнгөлөн гялалзуулж яваа хүн. Б.Дашдондог гэргийнхээ студид багшлан олон ч авьяаслаг хүүхдүүдийг нээж гаргасан. Дуучин Дашдондог 50-н насныхаа ойг нижгэр тэмдэглэж бас болоогүй гэргийгээ баярлуулаад авсан. Үүнийг нь хараад хүмүүс манай хоёр бие биедээ их л халамжтай романтик хүмүүс гэж дүгнэсэн. Тэгвэл энэ дүгнэлт үнэн бололтой. Тэрээр саяхан нэгэн арга хэмжээн дээр хосууд хамтдаа ирсэн ба бас л нэг нэгэндээ их л санаа тавьж байгаа харагдана лээ.