Дэлхийн номер нэг цохиур асан Мария Шарапова 2015 оны хавраас хойш тэмцээн, уралдаанд түрүүлээгүй. Тэгвэл Мария Тянжин хотод болсон тэмцээнд аваргалсан байна. Тэмцээний дараа тамирчин бүсгүй “Энэ бол миний хувьд онцгой ялалт. Хоёр жил гаруйн хугацаанд би гартаа цом барьсангүй. Гайхалтай мэдрэмжийг авлаа. Сэрүүхэн, үзэгч цөөнтэй байсан ч шувтаргын тоглолтыг цэнгэлдэх дүүрэн хүн үзлээ. Үзэгчдэд, намайг их дэмжсэнд баярлалаа” хэмээн ярьжээ. Их дуулгын тэмцээнд таван удаа түрүүлж байсан Шарапова Кремлийн цомын тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгдэв. Дэлхийн чансааны 87-д бичигдэж байсан Шарапова энэ тэмцээнд ялснаар топ 50 руу орох болзлыг хангасан юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна