“Despacito” дууны клип Youtube хуудаст байршнаасаа хойш 4 тэрбумаас дээш хандалт авч, түүхэн дээд амжилт тогтоосон талаар “РИА Новости” агентлаг мэдээлжээ.
“Хэдийгээр бид хар салхины улмаас сүйдсэн газар (Пуэрто Рико)-ыг сэргээн босгох ажил хийж байгаа ч түүхэнд дөрвөн тэрбум хүн үзсэн түүхтэй боллоо" хэмээн Лиус Фонси инстаграмм хуудастаа бичжээ. Тэрбээр гамшигт өртөгсдөд туслах буяны үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг хүмүүст уриалсан байна.
Сүүлийн саруудад АНУ болон тус арал орчимд хэд хэдэн удаа хар салхи дэгдсэн билээ. АНУ-ын хувьд хар салхины улмаас учирсан хохирлын хэмжээ хэдэн зуун тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй юм. Пуэрто Рикод гамшигт нэрвэгдэгсдийн тоо 43-д хүрч, цахилгаан эрчим хүчний шугам сүлжээ сэргээх ажил дөнгөж 16 хувьтай явагдаж байгаа аж.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна