Дэлхийн улс, орнуудад байгаа фэйсбүүк нийгмийн сүлжээг хэрэглэгчид асуудалтай тулгарав. Тус нийгмийн сүлжээнд нууц үгээ хийж нэвтрэхэд гацалт үүсч байгаа аж. Техникийн асуудлаас болж хэсэг хугацаанд ийм зүйл болов. Фэйсбүүк хэрэглэгчид Москва, Эдинбург, Токио, Милан, Прага, Нью-Йорк, Ром, Тель-Авив, Дүблин зэрэг дэлхийн томоохон хотуудад асуудалтай учирчээ. Фэйсбүүк бол дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ юм. Тус сүлжээг 2004 оны хоёрдугаар сарын 04-ний өдөр Марк Цукерберг найзуудтайгаа хамт оюутны өрөөндөө сууж байгаад үүсгэсэн юм. Фэйсбүүк өнөөдөр дэлхийн хамгийн их хандалттай таван вэб сайтын нэг билээ. 2017 оны хагас жилийн байдлаар фэйсбүүкийн хандагчид хоёр тэрбумд хүрсэн юм. Өдгөө өдөр бүр 720 сая хүн фэйсбүүкийг ашиглаж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо