Технологийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох "Гүүгл" компани шууд аман орчуулга хийх боломжтой цоо шинэ бүтээгдэхүүнээ танилцуулжээ.
"Гүүгл" компани нь интернет хайлтын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өөрийн техник хангамжийн бүтээгдэхүүнүүдэд бүрэн өөрчлөлт эргэлтийг хийсээр байгаа билээ. 10 дугаар сарын 4-ны өдөр Сан-Франциско хотод болсон үйл ажиллагааны үеэр "Pixel Buds" гэдэг нэртэй, 40 хэлний хооронд орчуулга хийх боломжтой чихэвчээ танилцуулсан байна. Уг чихэвч нь "Гүүгл" компанийн хамгийн сүүлийн үеийн ухаалаг утаснуудтай утасгүйгээр холбогдох бөгөөд хамгийн гол нь жилийн өмнө гаргасан, виртуаль дуу хоолойгоор хүнтэй харилцдаг хувийн туслагч систем болох "Google Assistant" руу хандах боломжтой юм. Энэхүү програм хангамжийн тусламжтайгаар чихэвч нь 40 хэлээр шууд орчуулгыг хурдан шуурхай хийх чадалтай гэнэ."Гүүгл" компанийн зохион байгуулсан арга хэмжээний үеэр уг чихэвч хэрхэн орчуулга хийж байгааг харуулсан бөгөөд швед хэлнээс англи хэл рүү оновчтой, хурдан орчуулга хийж байсан аж. Гэвч энэ нь бодит амьдрал дээр яг яаж ажиллах нь тодорхойгүй байгаа бөгөөд элдэв дуу чимээн дунд, хүмүүсийн ярианы өөр өөр аялага, мөн ярианы хэлэн дунд элдэв сул үг гарч ирэх үед программ хангамжинд эргэлзээтэй байдал үүсч болзошгүй юм гэж шинжээчид үзэж байна. "Гүүгл" компани олон жилийн турш орчуулгын үйлчилгээ үзүүлж байгаа билээ. Өнгөрсөн оны сүүлээр тус компани хиймэл оюун ухаанаар бүрэн тоноглогдсон шууд орчуулга хийдэг төхөөрөмжийнхөө шинэ хувилбарыг гаргасан. Уг төхөөрөмжийг гаргасны дараа "Quartz" компани туршиж үзсэн бөгөөд тэрхүү төхөөрөмжийн хятад хэлээр орчуулга хийх чадварыг сайжруулах шаардлагатай байна гэж дүгнэсэн юм."Pixel Buds" чихэвч нь 159 ам.долларын үнэтэй бөгөөд зай хураагуур нь 5 цаг ажиллах ба саван доторх цэнэглэгчээр дахин цэнэглэх боломжтой ажээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна