АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама хуримынхаа 25 жилийн ойн өдрөөр гэргий Мишельдээ тусгай бэлэг барьжээ. Тухайлбал Мишель Обамаг эмэгтэйчүүдийн чуулганд оролцож байх үед нь Барак Обама өөрсдийн хайр дурлалын талаар видео бичлэгийг асар том дэлгэцээр цацжээ. Энэ үед Мишелийн нүдэнд баярын нулимс цийлгэнэсэн байна. Барак Обама эхнэртээ зориулан хэлсэн үгэндээ “Чи бол миний гайхалтай ер бусын хамтрагч, бас охидынхоо үлгэр жишээ ээж” хэмээн ярьжээ. Хариуд нь Мишель Обама “25 жилийн баярын мэндийг хүргэе. Хагас зууны талыг чамтай хамт үджээ. Чи бол миний хамгийн сайн найз, би бол цор ганц тохиох хайрт минь” хэмээн бичсэн байна. Тэдний хайрын түүхээс товчхон хүргэе. Мишель Обама Харвардын Хуулийн Их Сургуулийг дүүргэснийхээ дараа худалдааны болон оюуны өмчийн хуулийн пүүс “Sidley Austin”-ы Чикаго дахь салбарт ажиллах болов. Энд Мишэль өөрийн ирээдүйн нөхөр болох залуу мэргэжилтэн Барак Обаматай анх танилцжээ. Барак 1989 оны 6 сард “Sidley Austin”-ы хуулийн пүүсэд ажиллахаар ирээд байсан бөгөөд Мишэль түүний зөвлөхөөр ажиллаж байлаа.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна