Маск-ын жавхаалаг жүжигчин


Адтай ч гэж жигтэйхэн, авьяастай ч гэж жигтэйхэн “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан алаг нүдээ эргэлдүүлсээр тайзан дээр гарч ирэхэд нүд дүүрээд явчихдаг гэж хэлэхэд нэг их хэлсдэхээргүй болсон. Түүнийг тайзан дээр их л галзуу нэгэн гэдэг ч бодит амьдрал дээр их л даруухан нэгэн.  Залуу халуун наснаасаа хошин урлаг хэмээх халуун буцалсан тогоонд чанагдаж анхны амьдрал, анхны хүүгээ өлгийдөн авч мэргэжил нэгт залуу болох Ялалттай хамтдаа амьдрал зохиож байсан ч бүтээгүй. Гэсэн ч өөрийн бүх л зүрхээ урлагт зориулж яваа Жавхаа, Золбоотын гавьяатын найранд хүрэлцэн ирсэн нь энэ.