Дуучин Рики Мартин сэтгүүлчдэд өөрийн 33 настай дурлалт залуу Жван Юзефтэй хийх хуримандаа бэлтгэж байгаа талаараа ярьжээ. Сүйт залуугийнх нь гэр бүл Сири улсаас гаралтай бөгөөд иймээс тэд Америкийн нутаг дэвсгэр дээр хуримаа хийх боломжгүй гэдгийг Мартин онцолжээ. Тиймээс хуримын ёслол Швед юм уу Испанид болох аж. Одоогоор хосууд хүмүүст урилгаа тараах зэрэг зохион байгуулалтын асуудлуудаа шийдэж байгаа гэнэ шүү. Энэ тухайгаа Мартин “Бидний хуримын ёслол маш том тэмдэглэлт үйл явдал байх болно. Хуримын талаар маань олон хүн ярих болно. Бид орчин үеийн хүмүүс. Хүмүүс бидний хуримыг үзэх ёстой. Олон түмэнд гэр бүлээ танилцуулахыг хүсэж байна. Тийм учраас л би хуримын бэлтгэлийн талаар ил тод ярьж, хүмүүстэй баярт үйл явдлаа хуваалцмаар байна” гэж ярьжээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна