Кайли Женнер жирэмсэн болсон гэх мэдээлэл гараад удаагүй байтал түүний эгч бие давхар болсон гэх яриа гарчээ. Хэвлэлүүд сүүлийн хэдэн сарын туршид Ким Кардашьяны гэр бүлд удахгүй шинэ хүн мэндэлнэ гэж мэдээлцгээж байгаа. Хүүхдийг нь тээгч эх төрүүлнэ хэмээн мэдэмхийрцгээсэн. Ким үүнийг үгүйсгэсэн ч шинэ мэдээллүүд гарсаар байгаа билээ. Саяхан Кимын 20 настай дүү Кайли Женнер бие давхар болсон гэдэг нь тодорхой болсон юм. Энэ мэдээллийг Кайлигийн аав баталжээ. Тэгвэл одоо Кайлигийн эгч Хлое удахгүй хүүхэдтэй болно гэх яриа гарчээ. Хүүхдийнх нь эцэг 26 настай сагсан бөмбөгч Тристан Томпсон гэнэ шүү. Хлое ойрын үед ээж болохыг хүсч байгаагаа хэлж байсан. Энэ мэдээлэл үнэн эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна