Алтан жолоо группын ерөнхийлөгч Энхбаатарыг шилдэг бизнесмен гэдгээр нь манайхан мэддэг. Тэрээр одоо болж буй Хүрхрээ дээд лигийн ерөнхий спонсор Арвай үндэс компани түүний мэдлийнх. Тэгэхээр уг эрхэм спортын салбарт хайртай нэгэн. Эрхэм ерөнхийлөгчийн хувьд маш ховор нандин машины цуглуулгатай гэдгээрээ машин сонирхогч залуусын хүрээнд хэдийнээ танигдсан нэгэн. Өөрийнх нь эдлэж хэрэглэдэг машинуудад нь хийгдэх засвар үйлчилгээг Германы Мерседес Бензээс ирж хийдэг нь төмөр хүлгүүддээ хэр анхаарал тавьдагыг илтгэнэ. Мөн түүний сор болсон хуучны нандин ховор орос машины цуглуулга олон хүний нүдийг хужирладаг. Тэгвэл тэр бүр ил гаргаад байдаггүй хуучны орос ганган хүлгүүдээрээ Алтан жолоо группын 25 жилийн ойд зориулан энэ сарын 30-нд парад хийх гэж байгаа гэх мэдээлэл цахим ертөнцийг донсолгоод байна. Ганган төмөр хүлэг сонирхогч залуус уг парадыг хүлээж тэсэхгүй байгаа талаараа ам уралдан ярилцаж байна. Түүний машинуудын хувьд бүтээгдсэн оноосоо хойш ганц ч эвдрэл гэмтэл, засвар ороогүй ганган амьтад байдаг гэнэ лээ шүү.
Н.Учралын Засгийн газарт үлдэж байгаа 5 дэд сайдтай ТАНИЛЦ
Зөрчил гаргасан шүүгч нарыг ажлаас нь чөлөөллөө
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, аж ахуйн нэгжийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
Б.Ренчинпэлжээ аваргын алтан бүсний эзэн боллоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ