Ким Кардашьян ”үхлийн” талаар ярив


Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа реалити шоуны од Ким Кардашьян анх удаа жирэмсэн болсон үеийнхээ гунигт түүхийг ярьжээ. Бие давхар байхдаа жүжигчин эмэгтэй айхтар эвгүйрхлийг мэдэрсэн аж. Маш ихээр цус алдаж эхэлсэн байна.  Ким эмнэлэгт хүргэгдтэл эмч түүнд үзлэг хийгээд хүүхэд нь амьсгал хураасан гэдгийг хэлжээ. Бүсгүйд амьгүй болсон ургийг авах мэс ажилбар хийгдэхээр болжээ. Гэтэл хагалгаа хийхээр эхэлтэл Норт охины зүрх цохилж байгаа нь мэдэгдсэн байна. Од бүсгүйн хоёр жирэмслэлт хоёулаа л маш их хүндрэлийг даван туулсан билээ.