Урлагийн алтан тайзнаа өөрийн гэсэн хана хэрмийг аль хэдийнээ босгоод авсан жүжигчин Золбоот өнгөрөгч 2-р сард МУГЖ цол тэмдгээр энгэрээ цоолсон. Түүнийг дэндүү орой гавьяат болж байна хэмээн олон хүн үгээ хэлж байсан. Тэрээр залуу жүжигчидтэй хамтран дэлгэцийн шинэхэн бүтээлийн зураг авалттай явсаар цолны найраа тухайн үед хийж амжаагүй. Тэгвэл жүжигчин Золбоот Гавьяатын найраа өнгөрөгч долоо хоногт нижгэр хийгээд авлаа. Түүний цолны баярыг хуваалцахаар найранд урлаг соёлын томчууд болон нутгийн зон олон хамаатан садан гээд олон хүн цугласан байлаа. Жүжигчин Золбоот нь өөрийн нутгийн 25 дахь төрийн дээд шагналт гэнэ. Тиймдээ ч нутгийн зөвлөлөөс түүнд 25-н хундан цагаан хонь бэлэглэж байна лээ. Түүнийг Монгол үндэсний хэрэглэлд их дуртай гэж олон түмэн ярьдаг үнэн бололтой. Учир нь түүнтэй мөр зэрэгцэн яваа хошин урлагийнхан Монгол гутал, Домбо зэрэг эдлэлүүдийг түүнд бэлэглэж байгаа харагдана лээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна