Холливудын царайлаг жүжигчин Том Крузын үнэнч шүтэн бишрэгчдэд нэгэн таатай мэдээг дуулгая. “Биелэгдэшгүй даалгавар” киноны зургаадугаар ангийн зураг авалтын үеэр Томын авсан бэртэл хэвлэлүүдийн мэдээллэж байсан шиг тийм ч айхтар биш гэнэ. Нэгэн үзүүлбэрийг хийх үеэрээ жүжигчин эр хөлөө хугалсан тул зураг авалтыг дор хаяж гурван сараар хойшлуулна гэж продюссерүүд нь бодож байв. Гэтэл Том биеийнхээ байдлын талаар ярихаар шийджээ. Тун удахгүй буюу хагас сарын дараа зураг авалтдаа эргэн орно гэдгээ Том Круз амлав. Тэгэхээр кино дэлгэцэнд төлөвлөсөн ёсоор ирэх оны долоодугаар сарын 27-ны өдөр гарах аж. 55 настай Том Круз адал явдалт, тулаант кинонуудад бараг бүх үзүүлбэрээ орлон тоглогчгүйгээр хийдэг билээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна