Эзэнмөнхийн үнэлэгддэггүй авьяас


Аархал дууг хошин хэмнэлд оруулж тайзан дээр амилуулж олон нийтэд танигдсан жүжигчин Эзэнмөнх манай дуранд өртлөө. Авьяас чадварын хувьд чамлахааргүй түүний хувьд хамтлагтаа тийм ч том байр суурь эзэлдэггүй. Хошин урлагт Эзэнмөнхийн элээсэн хугацаа тийм ч бага биш. Гэсэн хэдий ч одоо болтол тайз, дэлгэцийн урлагт гол дүр амилуулсан удаа бараг л алга. Эзэнмөнхтэй мөр зэрэгцэн гарч ирсэн уран бүтээлчид томоохон дүрүүд дээр ажиллаад л явж байна. Үүнийг нь хараад түүнийг авьяасгүй гэх үү? Хамтлагийнхан нь үнэлдэггүй гэх үү?