Хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд буй Хүрхрээ үндэсний дээд лигийн тоглолтууд үргэлжилсээр байгаа билээ. Хөлбөмбөгийн улаан фанатуудыг нэгэн газар цуглуулж байгаа Хүрхрээ лигийн үзүүштэй сонирхолтой, ширүүхэн тоглолтууд явагдсаар байна. Тоглолт бүрт хамгийн чухал зүйл бол хөгжөөн дэмжигч нар байдаг. Хайртай багаа нэгэн дуугаар дэмжиж орилоод л, жаахан хүүхдүүд шиг зэрэг хэлэх гэж зүтгээд. Энэ бүхэн талбай дээр байгаа тамирчдад маш их зориг, эрч хүчийг өгдөг биз. Энэ талаар Улаанбаатар сити багийн эзэн, Магнай трейдийн Ганзоригийн хүү Дашням өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрээр Монголын хөлбөмбөг хөгжүүлэх хувьслын эхлэл 9-р сарын 1-ний өдөр байсан. Тэгэхээр 9-р сар тэр чигтээ хөлбөмбөгийн сар гэж хэлж болно. Өнгөрсөн жилийн энэ өдрүүдэд бүгдээрээ хамтдаа нийлж УБ СИТИ гэж орилоод л, бас Улаанбаатарын үдэш дууг бөөндөө дуулаад гоё байсан шүү. Фанатгүй хөлбөмбөг гэвэл онцгүй, тэр өдөр тэрний хамгийн том жишээг харсан. Учир нь манай багийг басаж байсан багийг 2:0-ийн харьцаатай буулгаж авсан. Энэ бол фанатуудын ач байсан хэмээжээ. Мөн тэрээр хөлбөмбөгийн спорт Монголд хөгжих эх суурийг тавьсан Арвай үндэс ХХК-ийн ХҮРХРЭЭ брэндэд баярлаж байгаагаа ч дуулгаад авлаа. Г.Дашнямын хувьд хөлбөмбөгийн хөгжилд гар бие оролцож яваа залуусын томоохон төлөөллийн нэг билээ.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа