Г.Дашням: Фанатгүй хөлбөмбөг онцгүй


Хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг төвд буй Хүрхрээ үндэсний дээд лигийн тоглолтууд үргэлжилсээр байгаа билээ. Хөлбөмбөгийн улаан фанатуудыг нэгэн газар цуглуулж байгаа Хүрхрээ лиг үзүүштэй сонирхолтой, ширүүхэн тоглолтууд явсаар байна. Тоглолт бүр хамгийн чухал зүйл бол хөгжөөн дэмжигч нар байдаг. Хайртай багаа нэгэн дуугаар дэмжиж орилоод л, жаахан хүүхдүүд шиг зэрэг хэлэх гэж зүтгээд. Энэ бүхэн талбай дээр байгаа тамирчдад маш их зориг, эрч хүчийг өгдөг биз. Энэ талаар Улаанбаатар сити багийн эзэн Магнай трейдийн Ганзоригийн хүү Дашням өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрээр Монголын хөлбөмбөг хөгжүүлэх хувьслын эхлэл 9-р сарын 1-ний өдөр байсан. Тэгэхээр 9-р сар тэр чигтээ хөлбөмбөгийн сар гэж хэлж болно. Өнгөрсөн жилийн энэ өдрүүдэд бүгдээрээ хамтдаа нийлж УБ СИТИ гэж орилоод л бас Улаанбаатарын үдэш дууг бөөндөө дуулаад гоё байсан шүү. Фанатгүй хөлбөмбөг гэвэл онцгүй, тэр өдөр тэрний хамгийн том жишээг харсан. Учир нь манай багийг басаж байсан багийг 2:0-ийн харьцаатай буулгаж авч байсан. Энэ бол фанатуудын ач байсан хэмээжээ. Мөн тэрээр хөлбөмбөгийн спорт Монголд хөгжих эх суурийг тавьсан Арвай үндэс ХХК-ийн ХҮРХРЭЭ брэндэд баярлаж байгаагаа ч дуулгаад авлаа. Г.Дашнямын хувьд хөлбөмбөгийн хөгжилд гар бие оролцож яваа залуусын томоохон төлөөллийн нэг билээ.