2001-н онд "Хувьсал" продакшны продюсер Г.Цоггэрэлийн санаачлагаар, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар “Надаар тоглосон хайр” жүжгийн зохиолыг бичиж байсан. Гарсан даруйдаа л уналтад ороод байсан драмын театрыг аварсан гэхэд хэлсдэхгүй. Учир нь хүний хөл тасраад байсан драмын театрт уг жүжиг тоглогдож эхлэснээр хүн болгон л тэдний үүд хаалгыг нээх болсон. Түүнээс хойш үзэгчдийн хүсэлтээр хэд хэдэн удаа дахин амилсан жүжиг энэ удаад дэлгэцийн уран бүтээл болсон билээ. уг кино нээлтээ 9-р сарын 1-ний өдөр хийсэн ба уг үдшийн хамгийн эрхэм зочин бол яруу найрагч Ш.Гүрбазар болон түүний гэргий нар байлаа. Хүн бүр түүнийг хайрлаж, хүндэлж байлаа. Тэгэхээс ч өөр аргагүй хүн. Ямартай ч өөрийнх нь бичсэн зохиол дэлгэцийн уран бүтээл болох хүртэл үзэгчдийн сэтгэлд хүрсэн юм чинь.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна