“Оскар”-ын шагналт жүжигчин Леонардо ди Каприогийн найз бүсгүй асан Бар Рафаэли өдгөө гэр бүл зохиогоод аз жаргалтай байгаа билээ. Супермодель бүсгүй бие давхар болсон гэдгээ удаан хугацаанд нуусан ч байдал өөрчлөгдөв. 32 настай загвар өмсөгч бүсгүй жирэмсэн гэдгээ нуухаа больжээ. Харин ч эсрэгээрээ түхийсэн гэдсээ олонд харуулах болов. Одоо тэрбээр нөхөртэйгээ хамт далайн эрэг дээр амарч буй. Усны хувцастай гэрэл зургаа Инстаграм дээр байршуулжээ. Бар Рафаэли загвар өмсөгч гэдгээрээ бус харин жүжигчин Леонардо ди Каприотой холбогдсон гэдгээрээ ихэд алдаршсан. Гэвч тэдний харилцаа гүнзгийрээгүй. 2015 онд бүсгүй бизнес эрхлэгч Ади Эзратай гэр бүл болж, удалгүй хүүхэд төрүүлсэн. Тэрбээр ийнхүү хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа аж.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна