УДЭТ-ын уран бүтээл “Надаар тоглосон хайр” жүжгийн зохиолоор уран сайхны кино хийж саяхан үзэгчдэд барьсан. "Хувьсал" продакшны продюсер Г.Цоггэрэлийн санаачлагаар бичигдсэн МУСГЗ Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр” жүжгийн зохиолыг Төрийн соёрхолт Найруулагч Н.Наранбаатар найруулан 2001 онд Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа анх удаа тавьж байсан. "Надаар тоглосон хайр" жүжгийн гол дүрд СТА. Д.Ганцэцэг, СТА. Г.Амгаланбаатар, СТА. С.Болд-Эрдэнэ нар тоглож үзэгчдэд хүргэж байсан бол 16 жилийн дараа хийгдэж буй “Надаар тоглосон хайр” УСК-ны гол дүрд жүжигчин Б.Мишээл, Д.Бямбадорж, Д.Алтанцоож нар тоглосон билээ. кино урлагт цахиур хагалж яваа залуу жүжигчин Мишээлийг үзэгчид Хувьслын залгамж халаа хэмээн нэрийдэх болж. Өндөр ур чадвар шаардах уг кинонд олон жүжигчдээс ялгарсан түүнийг олон түмэн их л үнэлж байгаа бололтой.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна