АНУ-ын Сан-Франциско дахь ОХУ-ын Ерөнхий консулын газар өнөөдрөөс хаагдлаа. Энэ нь Оросын эрх баригчдын дургүйцлийг төрүүлжээ. АНУ дипломат дайн зарлалаа гэж оросууд үзэж байна. Гэхдээ ОХУ хариу арга хэмжээ авах гэж яарахгүй байгаа талаар АНУ-д дөнгөж очоод байгаа Оросын Элчин сайд Анатолий Антонов мэдээлэлжээ. Сан-Франциско дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрыг хаах шийдвэрийнхээ талаар АНУ сарын өмнө мэдэгдсэн билээ. Энэ шийдвэр нь ОХУ өөрийн улс дахь АНУ-ын дипломатуудын тоог цөөлж, 755 ажилтныг нь улсаасаа гаргасны хариу байсан юм. Консулын газрыг хаах шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрөө гаргасан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдээлжээ. ОХУ үүнийг эсэргүүцэж байсан ч хоригийг хоригоор хариулах гэж яаралгүй дипломат замаар асуудлыг шийдэх хүсэлтэй байна.
PAPARATSI.MN
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна