Алтан тайз, ар гэрийн амьдралдаа ихээхэн үнэнч гэгддэг хүн бол жүжигчин Золбоот. Түүхэнд мөнхөрсөн баатруудаас эхлээд хилийн цэргийн генерал, онцгой байдлын хурандаа, армийн дэд хурандаа гээд олон сайхан Монгол эрсийн дүрийг сэтгэлд хоногштол бүтээсэн жүжигчин хэмээн олон түмэн түүнд хайртай байдаг. Олон жил урлагийн тогоонд буцалсан ч тэрээр бусадтай адил шар хэвлэлийн нүүрийг чимээд байдаггүй даруухан нэгэн. Гэсэн ч тайз, дэлгэцийн урлагт түүн шиг галзуу хүн үгүй. Нэг хэсэг л Золбоотгүй кино гэж Монголд байхгүй байсан. Одоо ч гэсэн кино дэлгэцнээ харагддаг “идэвхитэй” жүжигчдийн нэг. Шилдэг өнгө продакшнд их л үнэнч байсан тэрээр одоо түүнээс гарч залуухан жүжигчдийг бараадах болсон. Пантастик продакшнд харьяалагдаж тэдний дэлгэцийн уран бүтээлд голлох дүрүүдийг бүтээж яваа. Ямартай ч шинэхэн уран бүтээлээ дуусгаж кино нээлтэд ирэх завтай болсон бололтой.
PAPARATSI.MN
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
Б.Ренчинпэлжээ аваргын алтан бүсний эзэн боллоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгаалалын 237 дуудлага мэдээлэл иржээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд