Дуулсан дуу бүрээрээ хүн бүрийн сэтгэл зүрхэнд хүрч чаддаг рок попын алмазуудын нэг бол Харанга-ын Лхагваа билээ. Дуулахын тулд төрсөн энэ хүний талаар мэдэхгүй хүн байхгүй. Түүний дуулсан дуу хэзээ ч хуучирдаггүй гэхэд хэлсдэхгүй. Бүхий л тоглолт,баяр ёслолоор хамгийн эрэлттэй уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор ордог. Гэхдээ түүний амьдрал дардан байгаагүй. Өмнө нь хоёр ч удаа амьдрал зохиож байсан тэрбээр хүнд бэрх цагт нь тулж түшсэн Г.Ганбаяр гэх багш бүсгүйтэй ханилж, хэнз үрээ өлгийдсөн. Үүнээс гадна түүний орооцолдсон хар тамхины хэрэг ч бий. Гэсэн ч мань хүн хэцүүхэн амьдралаасаа залхаж, зайосхийлгүй туулаад гарсан. Тиймдээ ч бусдад хайрлагдсан нэгэн болсон биз. Тэгвэл рок попын загалмайлсан эцэг гэж нэрлэгддэг дуучин Лхагваа нэгэн үйл ажиллагаанд ая дуугаа өргөж яваа нь ийнхүү манай дуранд өртлөө.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна