Үргэлж олны хараанд байж байдаг Монголын сайхан хосуудын нэг бол дуучин Амархүү, Азийн топ модел Ариунзул нар билээ. Бие биенээ таньдаг болсон цагаасаа л хэвлэл мэдээллийнхний нүдэнд өртсөөр өдийг хүрсэн. Охидын хайрын “бурхан” гэгдэж явсан дуучин залууг өөртөө дурлуулж, хөөрхөн хүүг нь төрүүлээд байгаа азтай бүсгүй маань нөхрөөсөө ч дутахааргүй олны танил болж чадсан.
Ямар сайндаа л, дурлалт хосуудын баяраар нөхөртэйгээ хамтран хайрын дууны тоглолт хийж дуу хөгжмийн салбарт хүч үзээд авсан. Тэгвэл энэ удаа дуучин залуу загварын ертөнцөд хүч үзсэн бололтой. Гэргийн хамт ийнхүү улаан хивсэн дээр загварын алхаа хийгээд амжина лээ шүү. Хөөрхөн хүүгийн эцэг эх болсон хосууд өөр өөрсдийн салбартаа тэргүүнд яваа гэхэд хэлсдэхгүй ч мөн аль ч салбарт хөрвөж чадахаа ч харуулаад авлаа Харахад л хайр цацрагдаж байдаг амраг хоёр маань ийнхүү манай дуранд өртлөө.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна