Жүжигчин Анжелина Жоли 11 настай Шайло, есөн настай Вивьен нартайгаа хамт гудамжаар алхаж яваа зураг шүүмжлэл дагуулжээ. Учир нь хоёр охин яг эрэгтэй хүүхэд шиг харагдаж байгаа юм. Анжелина Жоли, Брэд Питт нар салахаа больсон талаарх мэдээлэл сүүлийн хоёр долоо хоногийн сэдэв байсан билээ. Тэд гэрлэлтээ цуцлах үйл явцаа зогсоосон нь харилцаагаа эргэн нэг харахаар болсных байж магадгүй аж. Гэхдээ тэд аль аль нь эргэж нийлнэ гэж ярихгүй байгаа юм. Магадгүй тэд харилцаагаа нууж байж болох. Фэнүүд нь жүжигчний биеэ авч яваа байдлыг хараад ингэж дүгнэжээ.
Анжелина хоёр охинтойгоо дэлгүүр хэсч, байнга инээмсэглэн ихэд жаргалтай яваа харагдсан байна. Харин хүмүүс Жолиг охин хүүхдүүдээ эрэгтэй юм шиг хувцасладаг гэж шүүмжилжээ. Тэгвэл Жоли нэгэн ярилцлагадаа охин Шайло нь эрэгтэй хүүхэд шиг хувцаслах дуртайг хэлж, хүүхдүүдийнхээ сонголтод оролцохгүй гэсэн билээ. Тэр ч бүү хэл Шайло эрэгтэй нэрээр дуудуулахыг хүсдэгийг нь хорихгүй гэсэн юм.
PAPARATSI.MN
Хүрээлэн байгаа орчны эсрэг хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ
Н.Мөнхнасан: Өнөөдрийг хүртэл манай компанийн хоёр дансыг нээгээгүй байна
"Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
Нийтийн өмчийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр явуулав
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авч, бойжилт 99.0 хувьтай байна