Тайз, дэлгэцнээ бүтээсэн олон сайхан дүрээрээ ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн МУАЖ Д.Мэндбаяр гуайн бие таагүй талаар ойрын эх сурвалж мэдээллээ. Улсын драмын эрдмийн театрт 1963 оноос хойш ажиллаж, амьдрал, уран бүтээлээрээ холбогдсон эрхэм жүжигчин маань энэ хугацаанд дэлхийн сонгодог болон үндэсний 60 гаруй жүжгийн гол дүр, 40 гаруй туслах дүрийг бүтээсэн байдаг. Мөн Монголкино үйлдвэрийн 1962-1996 онд бүтээгдсэн киноны 17-д, Монгол телевизийн 1973 оноос хойш бүтээсэн теле кино жүжгийн 20 гаруйд нь гол, туслах дүрд тоглосон. Үүнээс үзэгчдийн сэтгэлд хүрч хамгийн ихээр танигдсан дүр болох "Мандухай цэцэн хатан” киноны Юнгэн хатан, “Гарьд магнай” киноны Равсал панзын эхнэр, Монгол телевизийн “Эдлэх ёсгүй эрх” жүжгийн Бадамлянхуа хатан зэрэг олон дүрийг нэрлэж болох юм. 1981 онд МУГЖ цол хүртэж харин 2005 онд Монгол Улсын ардын жүжигчин болсон. Өнгөрсөн онд ОХУ-ын Бүгд найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдсан "Мөнгөн Акбузат" кино урлагийн наадамд "Ээж" Монголын Уран сайхны кино оролцож, МУАЖ Д.Мэндбаяр гуай шилдэг эмэгтэй дүрийн тусгай шагналыг хүртсэн билээ.
PAPARATSI.MN
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана