Америкийн реалити шоуны од 36 настай Ким Кардашьян баян нэгэн гэдгийг бүгд мэднэ. Тэрбээр алдар нэрээ ашиглан их хэмжээний мөнгө олдог бөгөөд шүтэн бишрэгчдэдээ ч боломж олгодог аж. Жишээ нь, дөрвөн жилийн өмнө Их Британийн нэгэн үйлдвэрийн ажилтан залуу болох Жером Биллингем нэр алдартай, баян болох боломжийг олж авчээ. Өөрийн түүхийг тэрбээр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа өгүүлэв. Жером өглөөний зургаан цагт ээлжинд гарах үеэрээ Ким бүсгүйг цахим сүлжээнд байгааг олж мэджээ. Мань хүн шууд твиттерт захидал бичихээр шийдэв. Ингэхдээ Жером Ким бүсгүй шүтэн бишрэгчдийнхээ захидалд хариу өгдөг эсэхийг сонирхсон байна. Ингээд түүнд хайраа илчилсэн аж. Гэтэл Ким түүнд мөн хайртай гэдгээ хариу илэрхийлсэн гэнэ. Удалгүй олон зуун хүн Жеромд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн гэнэ шүү. 200 гаруйхан дагагчтай байсан Жером хэдхэн хоногийн дотор хагас сая дагагчтай болсон тул цахим сүлжээнд зар сурталчилгаа хийн боломжийн мөнгө олдог болжээ. Жилд ойролцоогоор 5000 фунт стерлинг олдог байна. Залууг дээдсийн хүрээний арга хэмжээнд урьж, брэндийн үнэтэй хувцас илгээх болжээ. Ийнхүү ганцхан захидал Их Британийн эгэл жирийн ажилчин залуугийн амьдралыг орвонгоор нь эргүүлжээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна