Алтан Дорнод Монгол” группийн захирал Т.Ариунболд спортод элэгтэй эрхмүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Түүнийг залуу үеийн тамирчиддаа санаа сэтгэл тавин, захыг нь мушгин суудаг гэдгийг хэн хүнгүй мэддэг болжээ. Тус компаний дэргэдэх Алтан Дорнодын Дайчид клуб нь сагсан бөмбөг, бөх, боксын төрлийн тамирчдыг илүүтэй дэмжиж, хамтран ажилладаг. Ямартай ч уг эрхэмийн спортод ээлтэй зан нь Монгол дахь Жиужицү холбооны ерөнхийлөгчийн албанд томилогдоход хүргэсэн гэх. Тэрээр томилогдсон даруйдаа Монгол улсад анх удаа Жиужицүгийн олон улсын шинж чанартай тэмцээнийг зохион байгуулсан байна. Уг тэмцээнд орон орны шилдэг тамирчид оролцсон юм. Т.Ариунболд уг тэмцээнийг нээн үг хэлэх гэж очоод ийнхүү манай дуранд өртлөө. Спортод ээлтэй энэ эрхэм мэдээж уг арга хэмжээг алдалгүй тамирчдын хичээл зүтгэлийг үнэлж хэд хэдэн шагналыг гардуулаад амжжээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна