УИХ-ын эрхэм гишүүн яагаад банхар хэмээх хоч авсанг бүгд мэдэх биз. Хүмүүс түүнийг энд тэндгүй хэрэгтэй хэрэггүй хөшөө барьж, төсвийн мөнгийг үрж суудаг хэмээн ихээхэн шүүмжилдэг. Чулуун-овооны тойрогт 280 сая төгрөгөөр банхар, арслангийн хөшөө барьснаа тэрээр их л сайхан тайлбарласан байдаг. Баянзүрх дүүргийн засаг дарга байхдаа өөрөө бол дүүрэгтээ хийсэн бүтээсэн зүйл ихтэй гэж хэлдэг ч үнэндээ хот тохижуулах төсвөөр гурван хөшөө, нэг цэцэрлэгт хүрээлэн бариулснаас цаашгүй. Харин түүнд зарцуулсан мөнгө гэвэл тоймгүй их. Түүний босгосон хөшөөний зардал тухайн дүүрэгт баригдах байсан эмнэлэг, цэцэрлэгийн мөнгө гэх юм билээ.
Мөн газрын наймаачин, луйварчин гэж Баянзүрх дүүргийн иргэдийг жагсаал хийхэд хүртэл хүргэж байсан нэгэн. Учир нь түүний идсэн уусан балагтай асуудлууд үүгээр дуусахгүй. Засаг дарга байхдаа дүүргийнхээ 3000 айлын газрыг холбогдох албан тушаалтнуудтай нийлж хээв нэг авч байсан. Мөн Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн мөнгийг мөн л Б.Батзориг ил далд байдлаар авсан гээд түүнтэй холбоотой мөнгөний асуудал тасардаггүй. Одоо ч гэсэн тэрээр их хуралд чимээгүйхэн мөнгийг гулгуулаад л сууж байгаа гэдэг. Ямартай ч идэж ууж дуусдаггүй гишүүн манай дуранд гэргийн хамт буулаа
PAPARATSI.MN
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана