М.Энхболдын томоотой хүү


Томчуудын хүүхдүүд хэвлэлийнхэнд дандаа л сул талаа харуулж байдаг. Хар тамхи хэрэглэж, эхнэрээ солилоо, гадаадад их дээд сургууль дүүргэсэн ч “хоосон толгойтой” ч ажлын байранд дарга суудаг гэх мэтчилэн. Мэдээж хэвлэлийнхэн ор үндэсгүй зүйл бичихгүй л дээ. Гэхдээ томчуудын хүүхдүүд дундаа тохитой томоотой, тогтсон ажил, гэр бүлтэй гэдгээрээ Э.Анар цуутай. Улстөрд хошуу амаа дүрээд байдаггүй залуу өөрийн толгойгоороо аавынхаа нэрийг хугалчихгүй ажиллаж яваа. Гэр бүл сонголт дээр ч бас л бахархам сайн гэр бүл босгосон. Гэргий нь Японд дунд сургууль дүүргэн АШУҮИС-ийг улаан дипломтой төгссөн нэгэн. Тэр бүр харагдаад байдаггүй томоотой залуу гэргийн хамт наадмын талбайг зорин ирсэн нь ийнхүү манай дуранд буулаа. 

 

PAPARATSI.MN