УИХ-ын эмэгтэй гишүүдийн биеэ авч явах байдал сүүлийн үед нэлээд шүүмжлэлд өртөж байгаа. Гадаад, дотоод томилолтод явахдаа хувцаслалтаа тохируулж чаддаггүй гишүүдийн зураг цахим ертөнцөөр ихээхэн шүүмжлүүлсэн. Төрийн ордонд согтуу суудаг. Бохь зажилдаг гээд л байгаа байдлаараа олны дургүйцлийг төрүүлээд байгаа. Түүний нэгт Оюунчимэг гишүүн орно. Учир нь төрийн ордонд чухал асуудлын талаар хэлэлцэж байх үеэр уут шажигнуулж чихэр боов эргүүлж буй нь дуранд өртөж тэрээр ихээхэн шүүмжлүүлээд авсан. Мөн гишүүн хүн байж сонгуулийн хуулийг хүртэл зөрчөөд авсан. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалтын үеэр өөрийн санал өгсөн хуудасныхаа зургийг дарж, олон нийтийн сүлжээнд тавьсан. Харин эрхэм гишүүний энэхүү үйлдэл нь сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 16 дугаар заалтыг зөрчиж байсан юм.
Гишүүн юм болохоороо тэгс ингэсгээд л ямар ч хариуцлага хүлээлгүй мартагдсан. Түүний хувьд МАН-ын далбаан доор намирч яваад их үймээн дундуур эвтэйхэн гараад ирсэн хүн гэхэд хэлсдэхгүй. Ямартай ч хууль зөрчсөн гишүүн сайхан наадамлаж яваад манай дуранд өртжээ
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна