Нэгэн үе буюу туранхай байхдаа "Тимон” нэрээр дуулж явсан үглээчин хийж явсан Н.Учрал өдгөө УИХ-ын гишүүн болоод дэгдэж яваа. Аавынхаа ачаар МАН-Д зүүгдэж тэндээсээ сойгдож гарсан хүү намынхаа итгэлийг алдалгүй гишүүний суудалд заларсан билээ. 30 дөнгөж гарч яваа тэрбээр аль хэдэн жилийн өмнөөс л улс төрд орохоор зүтгэж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд МАН-ын бага хурлын гишүүн, НАМЗХ-ын тэргүүн, Шадар сайдын туслах зэрэг албан тушаалуудыг хашсан юм. Үүнийгээ хар бор ажлыг нь хийсэн хэмээн үзсэн үү, эсвэл илүү ихийг хүсэв үү "Ах нар ёс суртахуунтай байх ёстой” хэмээн мэдэгдээд 2016 оны сонгуульд "гуядаж ялна” хэмээн шүд зуусан нь сайн мэдээг дуулгасан. Ямартай ч түүнийг их хуралд залрахад хөгшид их л дургүй байсан юм. "Их Засаг” хэмээх вант улсын ван хаан Н.Ням-Осорын "Нялх Сэнгүм” Н.Учрал мэтийн "хунтайж” нарт хэр баргийн хүний тоолж чадахгүй, зүүдэндээ ч хараагүй их ашигтай эцгийнхээ бизнесийг угсаа залгамжлахаас илүү гишүүн болж шинэлэг зүйл хийхийг хүссэн бололтой. Залуухан гишүүн сайхан эхнэрээ дагуулан наадамлаж яваад ийнхүү манай дуранд өртсөн юм.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна