Архангай аймгаас гаралтай найрагч хархүү Ж.Мөнхбат Жоржтауны их сургуульд суралцаж тархиа цэнэглэснээр их улс төрийн хаалгыг татаж байсан цаг саяхан мэт. Тэрээр их л хурдацтай цэвэрхэн өсөн дэвшиж чадсан хүн. Одоо бол тэрээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албыг хашиж буй. Их л цэвэрхэн мундаг улс төрч шиг байсан түүний энэ худал жүжиг саяхан илэрсэн. Учир нь түүний гангараа бизнесменүүдийн атаархлыг төрүүлээд удаж байна. Хувьдаа ганц ТҮЦ-гүй хэрнээ 100 мянган долларын үнэтэй гурван ч бугуйн цагийг ээлжлэн зүүх түүний хөрөнгө орлогын мэдүүлэг энгийн нэг төрийн албан хаагчийнх гэж харагддаг. Өнөөдрийн ханшаар тооцож үзвэл Ж.Мөнхбатын гангараа 720 сая төгрөгийн үнэтэй. Энэ нь 900 сар буюу 75 жилийн цалингаараа худалдаж авах боломжтой гэсэн үг.
Харин Ж.Мөнхбат дарга энэ их мөнгийг хаанаас олдог юм бол гэх асуудал гарч ирсэн. Мэдээж мань хүн энэ асуудлаас хөнгөхөн мултраад гарчихсан. Энэ хэргээс хойш нөгөө сайхан цагнуудаа зүүхээ больсон. Ямартай ч ЗГХЭГ-ын дарга болсноос хойш төрийн өмчит бүх компаниудын томилгоо түүний гараар ордог гэсэн яриа бий. Тэр дундаа Тавантолгойн нүүрсний борлуулалтын квотыг өөртөө ашигтайгаар тогтоож, мөнгө унагаах зальжин арга хэрэглэдэг нь түүнийг ийнхүү долларын саятан болгосон гэдгийг учир мэдэх хүмүүсийн яриа бий. Нээрээ ч нүүрсний үнэ нэмэгдэх тусам мань хүний гангараа нэмэгдээд л байдаг шүү.
PAPARATSI.MN
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана