Сайд ганц хүүгийнхээ хуриман дээр юутай сууж байгаа нь энэ вэ?


БОАЖ-ын сайд Д.Оюунхорол сайдын ганц хүү өнгөрсөн долоо хоногт, томчуудын дунд сүр дуулиантайгаар хуримаа хийлээ. Түүний хүү Д.Оюунхорол сайдтай нэг үе нөхөрлөж, нэг хэсэг дайтаж явсан Завхан аймгийн Засаг дарга асан Жамъянтивийн ганц охинтой хамтдаа ийнхүү гал голомтоо бадраалаа. Хоорондоо таарамжгүй Д.Оюунхорол гишүүн, Жамъянтив Засаг ноён хоёр хүү охин хоёрынхоо хайр сэтгэлийг хориод дийлээгүй, аргагүйн эрхэнд бууж өгсөн гэнэ лээ. Ямартай ч хосууд зөрөн байж хайр сэтгэлийн баталгаа болсон хөөрхөн хүүгээ өлгийдөөд авсан. Хоёр талын эцэг эхийн ая талыг олон жил харсны эцэст тэдний хурим томчуудын дунд нижгэр болоод өнгөрлөө. Мэдээж хөлөглөсөн тэрэг, ирсэн зочид нь цаанаа л нэг нүнжигтэй харагдана лээ. Ганц гологдож байсан зүйл нь сайдын хувцаслалт байлаа. Ганц хүүгийнхээ хуриман дээр түүний өмссөн хувцас нэг л тохиромжгүй харагдсан. Түүнийг харсан хүмүүс аль хэдийнээ шүүмжлээд авсан юм. Сайдын хувьд их л ганган байдагсан. Дургүйд хүчгүй гэгчээр таалагдаагүй бэрийгээ үл хүндэтгээд байгаа юм болов уу даа гэх хардлага олны дунд үүссэн юм. 

 

PAPARATSI.MN