Жанцанноровын хүү хамгаалагч болсон уу


Монголын хөгжмийн урлагийн ноён оргилуудын нэг Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ая эгшгийг сонсоогүй хүн гэж бараг үгүй. Тэрээр Монголынхоо ард түмэнд 500 гаруй гайхамшигт уран бүтээлээрээ бэлэг барьсан энэ цагийн эгэлгүй баатруудын нэг мөнөөсөө мөн. Харин түүний үргэлжлэл болсон хүү Ж.Дамдинцэрэнг танихгүй хүн байхгүй. Цагтаа загварын ертөнцөд цахиур хагалж явсан тэрээр нэг л өдөр тайзнаас бууж Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар томилогдсон. Бусад дарга нар шиг идэж уусан гэж яригдаад байдаггүй даруу нэгэн. Хэвлэл мэдээллийнхний аманд ч багтаад байдаггүй. Тэгвэл Ж.Дамдинцэрэн баяр наадмын өдрүүдээр ийнхүү манай дуранд өртсөн юм. Монгол хүн баяр наадмын өдрүүдээр улс орноо хүндлэн дээл хувцсаа өмсөн явдаг байтал мань эр хослолтой явж байна лээ. Үүнийг нь харсан хүмүүс дарга биш хамгаалагч шиг л харагдаж байна даа хэмээсэн юм.

 

PAPARATSI.MN