Ажил хийвэл ам тосдоно


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадоржийг өөрийн бие төлөөлөгчөөрөө томиллоо. Сонгуулийн үеэр шинэхэн ерөнхийлөгчийг бие сэтгэлээрээ дэмжиж, түүний төлөө явуулын станц гэх нэрийг аварга маань хүртсэн. Арилжааны телевизүүдийг бут цохиж, өөрийн цахим хуудсандаа фэйсбүүк хэрэглэгчдийг бүгдийг нь бөөгнүүлж байсан. Ажил хийвэл ам тосдоно гэж аварга ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн албанд томилогдлоо. Ямартай ч одоо Аса аварга биш, явуулын станц биш бие төлөөлөгч хэмээн дуудуулах нь дээ. 

 

PAPARATSI.MN