Вин Дизель үнсэлцэж чаддаггүй


Хэд хоногийн өмнө Холливудын 41 настай үзэсгэлэнт эмэгтэй Шарлиз Терон “Галзуу хурд-8” кинонд хамтдаа тоглосон жүжигчин Вин Дизель төгс төгөлдөр амьтан биш гэдгийг өгүүлжээ. Киноны романтик хэсэгт тоглох үеэр найруулагч хэд хэдэн дубль хийхэд хүрсэн гэдгийг Шарлиз ярьсан байна. Тэрхүү хэсэгт киноны баатрууд янаг гэгч нь үнсэлцэх ёстой байсан гэнэ. Гэтэл жүжигчид энэ хэсгийн зураг авалтыг нэлээн хэдэн удаа хийх хэрэг гарчээ.Энэ оны дөрөвдүгээр сард кино дэлгэцэнд гарсан даруйд Вин Дизель сэтгүүлчдэд мэргэжил нэгт бүсгүйнх нь үнсэлт өөрт нь ихэд таалагдсаныг өгүүлээд Терон ч сэтгэл хангалуун үлдсэн хэмээн томорсон билээ. Тэгвэл саяхан Шарлиз Терон энэ талаар огт өөр зүйлийг ярив. Тэрбээр Дизелийг үнсэлцэхдээ муу эр гэж шууд хэлсэн байна. 

 

PAPARATSI.MN