Баасан гарагийн орой Хойд Солонгос ээлжит пуужингийн туршилтаа хийсэн нь нэг сарын дотор хоёр удаа тив хоорондын баллистик пуужин харвасан тохиолдол болж байна.
Туршилтын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Пёньяны үйлдлийг өдөөн хатгасан, аюултай алхам гэж нэрлээд газар нутгаа хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг авна гэсэн юм.
Харин пуужин харвасныхаа дараа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун “Бид тив хоорондын баллистик пуужинг хэзээ ч , хаанаас ч харваж чадах болсноо харууллаа. Түүн дотроо АНУ-ын бүх газар нутгийг бид онилох чадвартай боллоо” гэж мэдэгдсэнийг тус улсын төрийн мэдээллийн суваг өнөөдөр дамжуулсан байна.
Ким Жон Ун бас өчигдрийн туршилт нь тус улсын зохион бүтээсэн Хвасон-14 пуужингийн техникийн чадавх, тусгалын зайг хэмжсэн сүүлчийн шалгалт байсан гэжээ.
Үүнээс өмнө долдугаар сарын 4-нд Пёньян мөн тив хоорондын баллистик пуужин туршсаны дараа АНУ-ын засаг захиргаа Хятад, Орос улсуудыг Ким Жон Уны цөмийн зэвсгийн амбицийг хязгаарлах арга хэмжээ авахгүй байна хэмээн шүүмжилсэн юм.
Өнгөрсөн шөнө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон хэлэхдээ “Хойд Солонгосын эдийн засгийн үндсэн ивээн тэтгэгчдийнхээ хувьд Хятад, Орос улсууд тус улсын цөмийн зэвсгийн хөтөлбөртэй холбоотой үүссэн бүс нутгийн болон дэлхий нийтийн аюул заналд хариуцлага хүлээх ёстой” гэжээ.
Сүүлд туршсан пуужин нь хэрвээ АНУ-ыг чиглүүлбэл 10,000 км зам туулах чадвартай бүюү Нью Йорк хотын хаяанд тусах чадвартай болохыг мэргэжилтнүүд дүгнээд байна.
Эх сурвалж: Bloomberg
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг залилуулжээ
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
Таксинд явах нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэж, хүчиндсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
МҮБХ-ноос хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь
Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 14.00 цагт эхэлнэ
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна