Рианна жирэмсэн үү?

Admin
Өчигдөр 13 цаг 17 минут

Алдарт дуучин Рианна “Валериан ба 1000 гаригийн хот” хэмээх киноны нээлтэд ирэхдээ сул загвартай, нэлхгэр даашинз өмссөн байсан нь олны анхаарлыг татав. Энэхүү нээлтийн арга хэмжээ Лондон хотод болсон юм. Рианна энэ арга хэмжээнд улаан өнгийн хэлхгэр даашинзаар гангарч ирсэн нь хүмүүс түүнийг жирэмсэн болсон байж магадгүй гэж сэрдэхэд хүргэжээ. Барбадоссын 29 настай дуучин бүсгүй уг кинонд “Үзэсгэлэнт Бабл” буюу харь гаригийн Кабарегийн бүжигчний дүрийг бүтээсэн юм. Саяхан Рианнаг Саудын Арабын тэрбумтантай жиг ургуулсан тухай бичиж байсан билээ.