Винни Пүүх баавгай Хятадын ерөнхийлөгч Ши Жинпинтэй адилханаас болж хятадын томоохон цахим сүлжээнүүдээс хүчээр ‘’арчигджээ’’. Тодруулбал, зөгийн баланд ухаангүй хайртай, өхөөрдөм баавгайтай Ши Жинпинийг адилхан харагдаж байна хэмээн тэдний зургийг хамтад нь цахим сүлжээнд нийтлэх болсноор энэхүү асуудал эхэлжээ. Өчигдөр Financial Times сэтгүүлийн мэдэгдсэнээр өнгөрсөн амралтын өдрүүдэд ‘’Вейбо’’ , ‘’Вичат’’ зэрэг томоохон сүлжээнүүдэд Винни Пүүх баавгайн зураг/хөдөлдөг зураг, бичлэг зэргүүдийг хайхад огт гарч ирэхгүй, алдаа заан ‘’Content is illegal’’ буюу агуулагдаж буй зүйл хууль бус гэсэн бичиг үзэгдэж эхэлжээ. Хятадын Засгийн Газар болон мэдээллийн хэрэгслүүдээр ямар ч тодорхой тайлбар хийгээгүй ч эгдүүтэй, удаан, хүн бүхний хайрыг татсан баавгай яагаад хятадын цахим сүлжээнүүдээс алга болсон нь тодорхой харагдаж байна. Ши Жинпин Винни Пүүх баавгайтай адилхан хэмээн хэлүүлэхээс залхсан ажээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна