Буян Жагаа улс төр бус шоу цэнгээн оролдож явна


Улс төрд Жагаа гэх нэр яригдахад л хамаг биений үс босдог гэхэд хэлсдэхгүй. Эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй балай яриатай нөхөр шүү гэж ардууд түүнийг шоолдог. Өнгөрөгч оны сонгуулиас хойш хэсэгхэн чимээгүй байсан тэрээр шинэ он гарсны дараа  АН-ын гишүүнчлэлээ сэргээгээд авсан. Мань хүний энэ үйлдлийн дараагийн алхмыг улстөрийхөн байтугай ард түмэн хүртэл таамаглаад авсан. Гэтэл мань эр тэр таамгийг баталсан ба өөрийгөө ерөнхийлөгчид нэр дэвшихэд ихээхэн тохиромжтой нэгэн гээд олны инээдийг барсан. Гэсэн ч юу гэж түүнийг нам нэр дэвшүүлэх вэ дээ. Дэвшүүлэх нь байтугай түүний нэрийг ч авч хэлэлцэхгүй байсан. Намуудын нэр дэвшигч тодрохтой зэрэгцээд Жагаа алга болсон. Манай хүн уул нь их л сүрийг үзүүлэх ёстой ч тэгээгүй. Тэгвэл мань эр их л тайван амгалан, тааваараа энд тэнд коктель шимээд зугаацаж яваа гэнэ.

 

PAPARATSI.MN