Та энд баярлаад, УИХ-д дэмжиж гаргасан тойрог чинь тэнд шатаад л


УИХ-ын гишүүн, Төрийн байнгын хорооны дарга Н.Энхболд эх орны газар шороо шатаж байхад гэргийн хамт наадамлаж явна. Сүүлийн хоёр хоног аюултай түймэр дэгдэж, ОБЕГ, ард түмэн хамтран галыг цурманд оруулсан билээ. Уг галаас болж ойр орчимд байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудал хүртэл яригдлаа. Гэтэл уг тойргоос гарсан Н.Энхболд гишүүн хаана юу хийж байна вэ? Түүний хувьд Төв аймгаас нэр дэвшиж гарч ирсэн.

 

Гэтэл өөрийнх нь тойрогт гал гарч аюул үүсээд байхад дорвитой хариу өгөхгүй байсаар ийнхүү асуудал намдлаа. Гарч ирэхдээ их л сайхан зүйлийг ярьж, ардын чихэнд цэцэг ургуулсан. Нэгэнт гишүүний суудалд заларчихсан одоо муусайн ард түмэн хэнд хэрэгтэй юм гэж бодож суудаг гишүүд ичиг. Жирийн өдрүүдэд юу ч хийдэггүй ч иймэрхүү гэнэтийн аюул осолд ард түмэн, өвгөдийн үлдээсэн газар шороогоо хамгаалах бодолгүй энэ мэт улс төрч нэртэй худалч гаруудыг суудлаас нь огцруулах хэрэгтэй. 

 

PAPARATSI.MN