Нэгэн цагт мисс Содтуяагын эр нөхөр гэгдэж байсан загвар өмсөгч А.Чингүүн гэх залуу ноён Н.Ням-Осорын охин Ундралтай гэр бүл болоод удаж байгаа билээ. Хосууд анх танилцаж байхдаа эрхэм Н.Ням-Осорын уурыг ихээхэн барсан. Мэдээж нялх үр, эхнэрээ орхин одсон өөдгүй залууд өөрийн ганц охиноо өгнө гэдэг хэн хүний хувьд хэцүү. Тиймээс Н.Ням-Осор охиныхоо араас хөл гараа хугалах шахам гүйсэн А.Чингүүнийг огт ойшоодоггүй байсан аж. Охиных нь зургыг томоос том тодоор шивүүлсэн залуугийн үйлдэл түүнийг бүр ад үзэгдэхэд хүргэж байв. Гэсэн ч мань эр бүр том хэрэг тарьж хадам аавыгаа ацан шалаанд оруулсан нь Н.Ундрам бүсгүй хөл хүнд болсон явдал байлаа. Ийм л адармаатайгаар гэр бүл болсон хосууд одоо их жаргалтай яваа. Ямартай ч мисс эхнэрээ хаясан залуу, чинээлэг хадам аав, улс төрч хадам ахын буянд их л жаргалтай амьдарч яваа. Хосууд бараг хөдөлмөрлөх ч шаардлагагүй элбэг хангалуун амьдарч байгаа гэхэд хэлсдэхгүй.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна