Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадам эхэллээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн том охин Намууны хамт тухалж, наадамчин олон цэнгэлдэх хүрээлэнг дүүргэж цэцэг хуар шиг алаглан байна. Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгэлдэх хүрээлэнд залсны дараа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга баяр наадмыг нээж, Монгол түмэндээ хандаж үг хэллээ.
Ерөнхийлөгч, Эрхэм хүндэт наадамчдаа, эрхэм хүндэт зочдоо. Наадамчин олныхоо амрыг айлтган мэндчилж байна. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой болж байна. Баяр наадмын энэ өдөр ч бид хийж, хэрэгжүүлэх ажлаа дурьдаж байх нь зүйтэй гэж бодож байна. Өрийн асуудлыг шийдвэрлэхэд би анхаарлаа хандуулж байгаагаа наадмын энэ индрээс зориуд Та бүхэндээ дурьдаж байна. Дэлхийд ганцхан Монгол наадам эхэллээ. Сайхан наадацгаагаарай.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна